38 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах
38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.2.Хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд хууль тогтоомжийн төсөл болон энэ хуулийн 40.1.2, 40.1.3, 40.1.4-т заасан баримт бичгийг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заана. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.3.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 38.2-т заасан хугацаа 15-аас доошгүй хоног байна. Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөх бөгөөд холбогдох этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.4.Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалт, татвар зэрэг бизнесийн орчинд нөлөөлөх хууль тогтоомжийн төсөл боловсруулсан бол энэ хуулийн 40.1.2, 40.1.3, 40.1.4-т заасан баримт бичгийг өөрийн албан ёсны цахим хуудас болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд 60 хоногоос доошгүй хугацаанд байршуулж, олон нийтээс санал авна. Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг англи хэл дээр орчуулж, хамтад нь байршуулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./ Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.5.Хууль санаачлагч энэ хуулийн 38.3-т заасны дагуу ирүүлсэн саналыг харгалзан үзнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.6.Олон нийтийн хэлэлцүүлгийг дараах хэлбэрээр явуулна: /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.6.1.бичгээр санал авах; /Энэ заалтын дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.6.2.уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах; /Энэ заалтын дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.6.3.санал асуулга явуулах; /Энэ заалтын дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.6.4.цахим хэлбэрээр хэлэлцүүлэг явуулах; /Энэ заалтын дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.6.5.бусад хэлбэр. /Энэ заалтын дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.7.Хууль санаачлагч олон нийтийн хэлэлцүүлгийн хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор хуулийн төсөлд тусгасан, эс тусгасан талаарх саналын товьёгийг тайлбар, үндэслэлийн хамт албан ёсны цахим хуудсандаа болон хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим системд байршуулна. Хууль тогтоомжийн төсөлд санал авах нэгдсэн цахим систем энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангийн нэг бүрэлдэхүүн байна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
38.8.Хууль санаачлагчийн боловсруулж байгаа хууль тогтоомжийн төслийн хуулиар нууцад хамааруулсан асуудалтай холбоотой хэсгээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
38.9.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8, 12.2.9, 12.2.10, 12.2.11, 12.2.15, 12.2.16, 12.2.18, 12.2.19, 12.2.20, 12.2.21, 12.2.22, 12.4-т заасан хууль тогтоомжийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахгүй байж болно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
38.10.Хууль санаачлагч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөллөөс энэ хуулийн 38.6.1, 38.6.2-т заасан хэлбэрээр санал авч, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./