39 дугаар зүйл. Төрийн байгууллагаас санал авах
39.1.Хууль санаачлагч санаачилж байгаа хууль тогтоомжийн төсөлдөө түүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагаас санал авна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.2.Төрийн захиргааны төв байгууллага хууль тогтоомжийн төсөлд харьяа болон холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг авч нэгтгэн хууль санаачлагчид хүргүүлж болно.
39.3.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалт бүхий хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссоос, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай холбогдсон хуулийн төсөлд Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокуророос тус тус санал авах бөгөөд ажлын 30 өдрийн дотор санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
39.4.Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд тусгасан асуудал нь Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах бол тухайн байгууллагаас санал авна. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
39.5.Энэ хуулийн 39.1, 39.3, 39.4-т заасан саналыг бичгээр, эсхүл энэ хуулийн 20.10-т заасан цахим хэлбэрээр үйлдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭХ