40 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр
40.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөлд дараах баримт бичгийг хавсаргана:
40.1.1.хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх тухай хууль санаачлагчийн албан бичиг;
40.1.2.хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалсан, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлан; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.1.3.хууль тогтоомжийн төслийн энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан товч болон дэлгэрэнгүй танилцуулга; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
40.1.4.дагалдаж өөрчлөлт оруулах хууль тогтоомжийн төсөл; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.5.хууль тогтоомжийн төсөл батлагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо, авах арга хэмжээний санал;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
40.1.6.олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөлд энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан баталгаажуулсан олон улсын гэрээний монгол хэл дээрх орчуулга; /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.7.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд Засгийн газрын санал, дүгнэлт; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.8.Засгийн газрын өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төслийн тухайд энэ хуулийн 20.7-20.9-д заасны дагуу санхүү, төсвийн, гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр, эсхүл энэ хуулийн 20.10-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрөл, энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасны дагуу гаргасан хууль зүйн дүгнэлт; /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.9.энэ хуулийн 15.2-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвлөмж; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
40.1.10.энэ хуулийн 40.1.1-40.1.9-д заасан баримт бичгийн цахим хувь; /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.11.энэ хуулийн 38.7-д заасан саналын товьёг. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.1.12.энэ хуулийн 13.2.6-д заасан судалгааны тайлан; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
40.1.13.энэ хуулийн 271.1-д заасны дагуу батлах захиргааны хэм хэмжээний актын жагсаалт, 271.3-т заасан хугацааны талаарх мэдээлэл. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
40.2.Энэ хуулийн 40.1-д заасан баримт бичиг нь албан хэрэг хөтлөлтийн нийтлэг шаардлагыг хангасан байна.
40.3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115, 117, 118 дугаар зүйлд заасан тайлан, илтгэл энэ хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
40.4.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийн цахим хувийг үйлдэх, баталгаажуулах, хүлээлцэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийн дугаарт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/