42 дугаар зүйл. Хууль тогтоомжийн албан ёсны эх
42.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу ёсчилсон Улсын Их Хурлын Тамгын газарт хадгалах хууль тогтоомжийн хувийг албан ёсны эх гэнэ.
42.2.Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэр, хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үе шатанд бүрдүүлсэн баримт бичгийг байнга хадгална.
42.3.Хууль тогтоомжийн архивын нэгж бүрдүүлэх журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./