43 дугаар зүйл. Хууль тогтоомжийг нийтлэх

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Хууль тогтоомжийг нийтлэх

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.1.Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.2.Монгол Улсын олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийг соёрхон баталсан гэрээ, түүний хянан баталгаажуулсан монгол хэл дээрх орчуулга, эх бичвэрийн хамт "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

43.3."Хууль тогтоомжийн эмхэтгэл"-д нийтэлсэн хууль тогтоомж албан ёсны эхтэйгээ зөрчилдсөн тохиолдолд албан ёсны эхийг баримтална.

/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.