44 дугаар зүйл. Хууль тогтоомжийг хүргэх

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Хууль тогтоомжийг хүргэх

44.1.Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарласан хувийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

44.2.Хууль тогтоомжийн албан ёсны эхээс хуулбарлан хүргүүлсэн хувийг хүлээж авсан төрийн байгууллага хууль тогтоомжийн санг бүрдүүлнэ.

44.3.Холбогдох төрийн байгууллага нь хүний хувийн мэдээлэл, төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад хууль тогтоомжийн хувийн хэрэгтэй иргэд, олон нийт чөлөөтэй танилцах нөхцөлийг бүрдүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

44.4.Энэ хуулийн 44.2-т заасан хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, системчлэн ангилж, хууль тогтоомжийн хувийн хэрэг хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.