11 дугаар зүйл. Барьцааны баталгаажилт

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Барьцааны баталгаажилт

11.1.Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн буюу түүний итгэмжилсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна.

11.2.Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна.

11.3.Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна.

11.4.Баталгаажсан барьцааны эрхийг бусдад шилжүүлсэн нь барьцааны баталгаажилтыг дуусгавар болгох, эсхүл тухайн барьцааны эрхийн дарааллыг өөрчлөх үндэслэл болохгүй.

11.5.Барьцааны эрх нь өөр хэлбэрээр тасалдалгүй баталгаажсан бол анх баталгаажсан үеэс баталгаажсанд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.