13 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх хэсэг
13.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн болон бусдын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор гал түймэртэй тэмцэх хэсэгтэй байж болно.
13.2.Гал түймэртэй тэмцэх хэсэг тогтоосон нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд уг хэсгийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулж, батална.
13.3.Гал түймэртэй тэмцэх хэсэг тогтоосон нутаг дэвсгэр, аж ахуйн нэгжийн хүрээнд гарсан гал түймрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.