14 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг

14.1.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг орон нутгийн засаг захиргааны санаачилгаар сайн дурын үндсэн дээр нэгдэж, объектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах чиг үүргийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилгоор хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулагдана.

14.2.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн ажилтан гал түймэр унтраах чиг үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд онцгой байдлын алба хаагчийн нэгэн адил тэтгэвэр, тэтгэмж олгоно.

14.3.Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн ажилтанд тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална.

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.