15 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын үүрэг /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын үүрэг /Энэ зүйлд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;

15.1.2.хот, суурин газрын төлөвлөлт, газар олголтод гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын дүгнэлтийг үндэслэх;

15.1.3.гал түймэртэй тэмцэх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар нутаг дэвсгэртээ сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

15.1.4.нутаг дэвсгэртээ гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг ажиллуулах зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх;

15.1.5.гал түймэр унтраах аврах анги, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

15.1.6.ой, хээрийн гал түймэр гарсан үед бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан тухайн гал түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах, ажлын явцыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

15.1.7.ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй газарт түймэр тархахаас урьдчилан сэргийлэх зурвас шинээр байгуулах, зурвасыг сэргээх төсөв, төлөвлөгөөг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.8.гал түймэрт дайчлагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо хэмжээг тодорхой тогтоосны үндсэн дээр ой, хээрийн гал түймрийг унтраах багаж, техник хэрэгслээр хангах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.