5 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналт

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналт

5.1.Гал түймрийн улсын хяналтыг хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

5.2.Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм болон гал түймрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

5.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, байцаагчийг томилж, чөлөөлнө.

5.4.Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох явцад гал түймрийн улсын хяналтын байцаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172.4-т заасны дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулна.

5.5.Гал түймрийн улсын хяналтын байцаагч хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргана.

5.6.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.