6 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн бүрэн эрх
6.1.Гал түймрийн улсын хяналтын байцаагч хяналтын тухай хууль тогтоомжид заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.барилга байгууламжийн байршлыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж мэргэжлийн дүгнэлт гаргах;
6.1.2.барилга байгууламжийн зураг төсөл галын аюулгүй байдлыг хангасан эсэх талаар гаргасан дүгнэлт болон магадлалд хяналт хийж шийдвэр гаргах;
6.1.3.барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
6.1.4.барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд санал, дүгнэлт гаргах;
6.1.5.гал түймрийн аюултай нөхцөл бий болсон, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн үед хяналтын тухай хууль тогтоомжийн дагуу аж ахуйн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;
6.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжид шууд, тусгай хамгаалалттай объектод урьдчилан мэдэгдэж, орон сууцанд иргэний хүсэлт, мэдээллийн үндсэн дээр нэвтрэн орж, галын аюулгүй байдлын болон галын техникийн үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгах тухай албан шаардлага, мэдэгдэл бичих, биелэлтэд хяналт тавих;
6.1.7.гал түймэр гарсан тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хойшлуулшгүй арга хэмжээ авч гал түймэр гарсан тухай акт тогтоох, эсхүл гал түймэр гарсан тухай тэмдэглэл хөтлөх;
6.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.