7 дугаар зүйл. Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

7.1.Гал түймрээс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүргийг аймаг, нийслэлийн онцгой байдлын байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

7.2.Онцгой байдлын байгууллага гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулна.

7.3.Хэвлэл мэдээллийн байгууллага гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг олон нийтэд үнэ төлбөргүй хүргэнэ.

7.4.Гал түймрээс урьчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэнэ.

7.5.Боловсролын салбарт хэрэгжүүлэх гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсролын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж, хэрэгжүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.