9 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрхтэй байна: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.1.харьяа орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх;

9.1.2.Цагдаагийн албаны тухай хуулийн 63.1-д заасан олон нийтийн цагдаагийн ажилтныг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр харьяа нутаг дэвсгэртээ ажиллуулах, холбогдох зардлыг шийдвэрлэх. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;

9.2.2.зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дунд болон богино хугацааны төлөвлөгөө батлах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.3.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шалгах;

9.2.4.харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоох.

9.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах эрхтэй байна: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.1.харьяа нутаг дэвсгэрийнхээ нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн явах чиглэл, зогсоолын байршлыг тогтоох, өөрчлөх;

9.3.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.11-д заасны дагуу хот, суурин газрын авто замын зурвас газарт худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.3.тухайн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчилд шийтгэл хүлээлгэх ажлыг зохион байгуулах.

9.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.4.1.зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

9.4.2.замын хөдөлгөөний түгжрэл, саатлын шалтгаан, нөхцөлийг судалж, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;

9.4.3.иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

9.4.4.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэнд замыг цэвэрлэх, бохирдол, цас мөсийг арилгахыг үүрэг болгох;

9.4.5.харьяа нутаг дэвсгэрийнхээ зам, замын байгууламж гэрэлтүүлэг, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах;

9.4.6.зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах;

9.4.7.харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд хоёроос доошгүй удаа тайлагнах.

9.4.8.нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагатай хамтран энэ хуулийн 9.2.4-т заасан шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх. /Энэ заалтыг2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

9.5.Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.6.Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.7.Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрлийг олгоход нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас санал авсан байна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.