28 дугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрх

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

28.1.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.

28.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ:

28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах;

28.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;

28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах;

28.2.4.нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах;

28.2.5.эвлэрэх;

28.2.6.шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;

28.2.7.төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;

28.2.8.захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.