83 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2017-05-18

83.1.Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж болох зөрчлийг шүүх хуралдаан дээр гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийтгэвэр, шүүх тогтоол гарган зөрчил гаргасан этгээдийг торгоно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

83.2.Энэ хуулийн 83.1-д зааснаас бусад тохиолдолд торгох шийтгэл оногдуулах асуудлыг зөрчил гаргасан этгээдийг дуудан ирүүлж шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түүний ирээгүй явдал шийтгэвэр гаргахад саад болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.