21 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл

21.1.Барилгын инженер хайгуулын судалгаа, геодези зураг зүйн ажил эрхлэх, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын төсвийн тооцоо хийх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 21.2-т заасан шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг бүрдүүлж бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цахим хэлбэрээр хийж болно.

21.2.Энэ хуулийн 21.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан ангилалын дагуу тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэх журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.3.Барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд, ажилтан бүртгэл, мэдээллийн санд хамрагдана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.