38 дугаар зүйл. Зураг төсөл зохиогчийн чиг үүрэг
38.1.Зураг төсөл зохиогч дараахь чиг үүрэгтэй:
38.1.1.барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үр ашиг болон техникийн тооцоонд тулгуурлан боловсруулах;
38.1.2.барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх;
38.1.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт хийж баталгаажуулан, хариуцлага хүлээх;
38.1.4.зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
38.1.5.барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажиллагаанд оролцох;
38.1.6.барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах;
38.1.7.энэ хуулийн 16.3-т заасан зураг төслийг боловсруулах;
38.1.8.барилгын ажилд зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авахыг захиалагчаас шаардах;
38.1.9.барилга байгууламжийн хийц, бүтээц, материал, эдлэхүүнд хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийлгэж баталгаажуулахыг захиалагчаас шаардах;
38.1.10.барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авхуулах.
38.2.Зураг төсөл зохиогч барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гаргасан хохирлыг хариуцна.
38.3.Зураг төсөл зохиогч өөрийн боловсруулсан зураг төсөлд магадлал хийхийг хориглоно.