39 дугаар зүйл. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт

39.1.Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

39.2.Экспертийн эрх бүхий иргэн нь магадлал хийх эрх бүхий хоёроос дээшгүй хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд ажиллаж болно.

39.3.Энэ хуулийн 39.2-т заасныг зөрчсөн экспертийн магадлал хийх эрхийг энэ хуулийн 33.1.3-т заасан журмын дагуу эрх бүхий этгээд хүчингүй болгоно.

39.4.Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ.

39.5.Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.