42 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээ
42.1.Барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээг дараахь чиглэлээр үзүүлнэ:
42.1.1.инженер-хайгуулын судалгаа;
42.1.2.хөрөнгө оруулалтын судалгаа;
42.1.3.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, норм, нормативын баримт бичиг боловсруулалтын түвшинг тогтоох;
42.1.4.барилгын материалын үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн үндэслэл, түүхий эд болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, технологийн хяналт, зөвлөгөө, дүгнэлт гаргах, тоног төхөөрөмжийн угсралт, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох;
42.1.5.барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх ажлын технологи, аргачлал тогтоох;
42.1.6.барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах;
42.1.7.төслийн удирдлага, зохион байгуулалт, технологийн түвшин;
42.1.8.барилга байгууламжийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх;
42.1.9.энэ хуулийн 42.1.1, 42.1.2, 42.1.3, 42.1.4, 42.1.5, 42.1.6, 42.1.7, 42.1.8-д заасан ажлыг иж бүрэн гүйцэтгэх.
42.2.Энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авна.
42.3.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 34.1.11-д заасан байгууллагад бүртгүүлнэ.
42.4.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмыг Засгийн газар батална.