43 дугаар зүйл. Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчийн чиг үүрэг

43.1.Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараахь чиг үүрэгтэй:

43.1.1.Ашигт малтмалын тухай болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу барилгын материалын үйлдвэрлэлд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох, боловсруулах;

43.1.2.хууль тогтоомжид заасны дагуу орд газрын ашигласан талбайд нөхөн сэргээлт хийх;

43.1.3.үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарт баталгаа өгөх;

43.1.4.барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт туршилтад тогтмол хамруулан технологийн заавар батлуулах, тохирлын гэрчилгээ авах;

43.1.5.үйлдвэрлэсэн барилгын материал, бүтээгдэхүүнийхээ чанарын үндсэн үзүүлэлтийг тодорхойлох лабораторитой байх, хяналт тавих;

43.1.6.итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосны дагуу шинэ материал, хийц, бүтээц, эдлэхүүн, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, туршилтын журмаар хэрэглэх;

43.1.7.лабораторийн хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийг баталгаажуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.