45 дугаар зүйл. Барилгын салбарт ажиллах гадаадын иргэн, хуулийн этгээд
45.1.Барилгын үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан гадаадын иргэн мэргэжлээрээ ажилласан туршлагатай, хууль тогтоомжийн дагуу ажиллах зөвшөөрөл авсан байна.
45.2.Барилгын үйл ажиллагаа эрхлэх гадаадын хуулийн этгээд энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл авсан байна.
45.3.Монгол Улсын хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилгын үйл ажиллагааг гадаадын хуулийн этгээд энэ хуульд заасан эрх бүхий Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран гэрээ байгуулж, эрхэлнэ.
45.4.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсаргана.
45.5.Барилгын үйл ажиллагаа эрхлэх гадаадын иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.