47 дугаар зүйл. Барилга байгууламжийн техникийн улсын хяналт
47.1.Барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
47.2.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараахь хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
47.2.1.барилга байгууламжийг барих, тэдгээрийн шинэчлэл, их засварын ажлын чанарт;
47.2.2.барилгын материал, түүхий эд, эдлэхүүн, бүтээгдэхүүний чанарт;
47.2.3.барилга байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд;
47.2.4.барилга байгууламжийн ашиглалтад;
47.2.5.өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд;
47.2.6.барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн судалгааны ажлын чанарт;
47.2.7.барилга байгууламжийн нуралт, эвдрэл, өргөх байгууламжид гарсан ослын шалтгаанд;
47.2.8.өргөх байгууламжийн улсын бүртгэлд;
47.2.9.барилгын ажлын гүйцэтгэлийн чанарт;
47.2.10.зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд;
47.2.11.барилга байгууламжийн зүгшрүүлэх, тохируулах болон эдэлгээний хугацаанд гарсан зөрчилд;
47.2.12.дуусаагүй болон түр зогссон барилга байгууламжийн хамгаалалтын горимын хэрэгжилтэд;
47.2.13.барилга байгууламжийн төсөвт өртөг, үнэ бүрдэлд.
47.3.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн техникийн дотоод хяналтын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
47.4.Барилга байгууламж баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг тодруулах зорилгоор эрх бүхий улсын хяналтын байцаагч барилга байгууламжид тухайн чиглэлээр нэмэлт шалгалт хийж болно.
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ