48 дугаар зүйл. Барилга байгууламж ашиглалтад оруулах

БАРИЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Барилга байгууламж ашиглалтад оруулах

48.1.Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.

48.2.Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно.

48.3.Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

48.4.Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн энэ хуулийн 48.1-д зааснаар ашиглалтад оруулж болно.

48.5.Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:

48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;

48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;

48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;

48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;

48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.

48.6.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна.

48.7.Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана:

48.7.1.энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй;

48.7.2.захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан;

48.7.3.энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн.

48.8.Энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.