11 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын стратеги
11.1.Удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратеги, түүнд оруулах өөрчлөлтийг мандат батлагдсан, түүнд өөрчлөлт оруулсан өдрөөс хойш Ерөнхий сайдтай байгуулсан гэрээнд заасан хугацааны дотор мандатад нийцүүлж батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мандатад нийцүүлэн удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратегид өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах эрхтэй.
11.3.Хөрөнгө оруулалтын стратегийг шинэчлэн баталсан, өөрчлөлт оруулсан тухай бүр удирдах зөвлөл нэн даруй Ерөнхий сайдад хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.4.Хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийг сар бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргана.
11.5.Удирдах зөвлөл хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтэд байнгын хяналт тавих үүрэгтэй.
11.6.Удирдах зөвлөл Сангийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг гаргаснаас хойш 25 хоногийн дотор хөрөнгө оруулалтын стратегийн хэрэгжилтийн жилийн тайлан, дүгнэлт гаргана.