13 дугаар зүйл. Ирээдүйн өв сан

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-07-07

13.1.Сан Монгол Улсын нийт ард түмний өмч байна.

13.2.Сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд орлого, эх үүсвэр, хуримтлалын хувьд нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. /Энэ хэсэгт “улсын” гэснийг “нэгдсэн” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

13.3.Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпораци хэрэгжүүлнэ.

13.4.Энэ хуулийн 13.3-т заасан хуулийн этгээдийн өмчлөлийг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлнэ.

13.5.Сангийн хөрөнгийн удирдлагын бодлого тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Ерөнхий сайд хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.6.Сан, төсөв хоорондын харилцаанд Монгол Улсын Ерөнхий аудитор хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.