14 дугаар зүйл. Сантай холбоотой Ерөнхий сайдын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Сантай холбоотой Ерөнхий сайдын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.Ерөнхий сайд Сантай холбоотой дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.1.мандатыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

14.1.2.удирдах зөвлөлөөс стратегийн баримт бичгийг батлах, түүнд өөрчлөлт оруулах тухай бүрд шаардлагатай гэж үзвэл уг баримт бичиг мандатад нийцэж байгаа эсэхэд аудит хийлгэх;

14.1.3.мандатын хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд танилцуулах;

14.1.4.мандатын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэсэн тохиолдолд Корпорацийн үйл ажиллагаанд аудит хийлгэх;

14.1.5.удирдах зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулах, цалин хөлсний хэмжээг тогтоох;

14.1.6.зөвлөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах;

14.1.7.хяналтын зөвлөлтэй гэрээ байгуулах;

14.1.8.удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ажлыг зохион байгуулах;

14.1.9.Сангийн тайланг хүлээн авах, хянах;

14.1.10.хуульд заасан бусад эрх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.