16 дугаар зүйл. Зөвлөх баг
16.1.Ерөнхий сайдын дэргэд орон тооны бус гурван гишүүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг /цаашид "зөвлөх баг” гэх/ ажиллана. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Зөвлөх баг дараахь чиг үүрэгтэй байна:
16.2.1.мандатыг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шийдвэр гаргахад Ерөнхий сайдад зөвлөх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.2.Сангийн улирал, бүтэн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг үндэслэн мандатын хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээний талаарх дүгнэлт, зөвлөмж гаргаж Ерөнхий сайдад хүргүүлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.3.Ерөнхий сайдын шаардлагатай гэж үзсэн Сангийн хөрөнгө оруулалттай холбоотой бусад судалгаа, шинжилгээ хийх. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.3.Зөвлөх багийн гишүүдийг сонгон шалгаруулах, зөвлөх багийн ажиллах журмыг Ерөнхий сайд батална. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.4.Зөвлөх багийн гишүүн дараахь шалгуурыг хангасан байна:
16.4.1.олон улсын санхүүгийн зах зээлд 15-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан, хөрөнгө оруулах шийдвэр гаргахад оролцсон туршлагатай байх;
16.4.2.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Сангийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
16.4.3.Ерөнхий сайдаас тогтоосон бусад шаардлага. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./