17 дугаар зүйл. Сантай холбоотой санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2023-07-07

17.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн удирдлагатай холбоотой дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

17.1.1.мандатын төслийг боловсруулах;

17.1.2.Ерөнхий сайдыг чиг үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.3.Ерөнхий сайд, зөвлөх баг, хяналтын зөвлөл, Корпораци хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.4.зөвлөх багийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

17.1.5.Ерөнхий сайдын тогтоосон бусад чиг үүрэг. /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

КОРПОРАЦИ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.