7 дугаар зүйл. Сангийн эх үүсвэр
7.1.Сан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасан эх үүсвэрээс бүрдэнэ. /Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.2.Монгол Улсын Их Хурал тухайн жилд энэ хуулийн 7.1-д заасан Санд төвлөрүүлэх хөрөнгийг Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж батална. /Энэ хэсэгт "жил бүрийн улсын төсөвт тусгаж" гэснийг "Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгаж" гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэрийг тооцож Санд төвлөрүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.4.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.1.4-т заасан орлогын эх үүсвэрт хамааруулахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/