8 дугаар зүйл. Сангийн эх үүсвэрийг төвлөрүүлэх

ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Сангийн эх үүсвэрийг төвлөрүүлэх

8.1.Сангийн эх үүсвэрийг холбогдох журмын дагуу хуваарилалт хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор Монголбанкан дахь Сангийн дансанд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8.2.Сангийн эх үүсвэрийг энэ хуульд зааснаас өөр зорилгоор ашиглах, захиран зарцуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Сангийн данснаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сангийн орлогын эх үүсвэрийн тухайн жилийн гүйцэтгэлээс энэ хуулийн 91.1-д заасан хөрөнгийг мөнгөн хуримтлал үүсгэх зорилгоор Төрийн санд, үлдэх хэсгийг Ирээдүйн өв сангийн Монголбанкин дахь дансанд тус тус шилжүүлнэ /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.4.Улсын төсөв, Сан, Корпораци, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани хооронд Сангийн хөрөнгө шилжүүлэх журам, дансны зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.5.Энэ хуулийн 8.1-д заасан Сангийн данснаас Ерөнхий сайд ажлын таван өдрийн дотор Корпорацийн Монголбанкин дахь дансанд Сангийн эх үүсвэрийг шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.