11 дугаар зүйл. Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

11.1.Хүүхдийн эрхийг хангах талаар Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.хүүхдийн эрхийг хангах талаархи төрийн болон орон нутгийн бодлогыг тодорхойлох;

11.1.2.хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх, төсөв батлах;

11.1.3.хүүхдийн эрхийн талаархи хууль тогтоомжид хяналт тавих.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.