12 дугаар зүйл. Засгийн газрын үүрэг, оролцоо
12.1.Хүүхдийн эрхийг хангахад Засгийн газар дараахь шийдвэр гаргаж, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
12.1.1.хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бодлого боловсруулах;
12.1.2.хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
12.1.3.хүүхдийг хөгжүүлэх, тэдний эрхийг хамгаалах талаар төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.4.хүүхдийн амралт, чөлөөт цагийг хөгжилд чиглүүлэх бодлогыг дэмжиж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг өмчийн хэлбэр харгалзахгүй санхүүжүүлэх журам батлах;
12.1.5.хүүхдийн санаачилсан шинэ бүтээл, урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх;
12.1.6.хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулах;
12.1.7.онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах, шаардлагатай арга хэмжээ тухай бүр авах.