16 дугаар зүйл. Барьцаалбар үйлдэх
16.1.Барьцаалуулагч нь барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу нэг хувь үйлдэж гэрээний хамт улсын бүртгэлийн байгууллагад өгнө.
16.2.Улсын бүртгэлийн байгууллага барьцаалбарт гэрээ байгуулсан он, сар, өдөр, газрыг тэмдэглэж, хуудас бүрт гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд хуулбарыг нь хувийн хэрэгт авч, ажлын 5 өдрийн дотор барьцаалагчид эх хувийг хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16.3.Иргэн хувийн өмчийн газар, эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно.
16.4.Энэ хуулийн 16.3-т заасан журмыг зөрчиж үйлдсэн аливаа хэлцэл, баримт бичиг хүчин төгөлдөр бус байна.