17 дугаар зүйл. Барьцаалбарт өөрчлөлт оруулах
17.1.Үүрэг гүйцэтгэгч, барьцаалуулагч, барьцааны хууль ёсны эзэмшигч харилцан тохиролцож барьцаалбарт дараахь байдлаар өөрчлөлт оруулж болно:
17.1.1.барьцаалбарын агуулгад оруулсан өөрчлөлтийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж эх хувьд хавсаргах, уг хавсралт нь тухайн барьцаалбарын салшгүй хэсэг болох тухай барьцаалбарт тэмдэглэл үйлдэх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.1.2.холбогдох өөрчлөлтийг тусгасан шинэ барьцаалбарыг энэ хуулийн 15, 16 дугаар зүйлд заасны дагуу үйлдэж, хуучин барьцаалбарыг хүчингүй болгох.
17.2.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 17.1.1-д заасны дагуу барьцаалбарт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхэд үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж авахгүй.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
17.3.Энэ хуулийн 17.1.2-т заасны дагуу хүчингүй болсон барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллага хураан авч, архивлан хадгална.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./