17 дугаар зүйл. Монополын эсрэг газрын дарга, гишүүнийг томилох /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.Монополын эсрэг газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бус байна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Монополын эсрэг газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.Монополын эсрэг газрын дарга, гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй: /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.3.1.төрийн улс төрийн албан хаагч;
17.3.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;
17.3.3.Yндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;
17.3.4.төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээд;
17.3.5.бизнесийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан.
17.4.Монополын эсрэг газрын дарга нь эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ таваас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад гурваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.5.Монополын эсрэг газрын гишүүн нь эдийн засаг, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ гурваас доошгүй жил, үүнээс төрийн байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.6.Энэ хуулийн 17.2-т заасан нэр дэвшигчийг Засгийн газар дэмжээгүй бол нэр дэвшүүлэх эрх бүхий этгээд ажлын 10 өдрийн дотор өөр хүний нэрийг дэвшүүлэх бөгөөд уг саналыг хүлээн авснаас хойш Засгийн газар ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж томилно.