18 дугаар зүйл. Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.1.Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.2.Монополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн дарга, гишүүн томилогдсоноор дуусгавар болно. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./