19 дугаар зүйл. Монополын эсрэг газрын даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Монополын эсрэг газрын даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.Монополын эсрэг газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.1.байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

19.1.2.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд шаардлагатай тохиолдолд, Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцож тус байгууллагын байр суурийг илэрхийлэх;

19.1.3.энэ хуулийн 16.1-д заасан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

19.1.4.гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

19.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

19.2.Монополын эсрэг газрын даргын түр эзгүйд үүргийг нь түүний томилсон гишүүн гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.