4 дугаар зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагааны зарчим

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагааны зарчим

4.1.Батлан хамгаалах үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

4.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;

4.1.2.хууль дээдлэх;

4.1.3.нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх;

4.1.4.орон нутгийн хамгаалалтад тулгуурласан байх;

4.1.5.зэвсэгт хүчин нь мэргэжлийн цэрэгт суурилсан байх;

4.1.6.нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоонд тулгуурлах;

4.1.7.нэгдмэл, харилцан уялдуулан зохицуулагдсан байх;

4.1.8.шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлах;

4.1.9.төрийн байгууллага, иргэн харилцан хариуцлага хүлээх;

4.1.10.үндэсний эв нэгдлийг эрхэмлэх;

4.1.11.нээлттэй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.