5 дугаар зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагаа

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Батлан хамгаалах үйл ажиллагаа

5.1.Батлан хамгаалах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг мөн.

5.2.Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино.

5.3.Батлан хамгаалах чадавх нь улсын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, боловсрол, төрийн цэргийн байгууллын чадавх, мэдээллийн болон улс төр-дипломатын хүч нөөцөөр хангагдана.

5.4.Улсыг батлан хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн арга хэмжээ нь нэгдмэл байна.

5.5.Хүн амыг гамшиг, гэнэтийн бусад аюул, аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах нь батлан хамгаалах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэгдсэн төлөвлөлт, нэгдмэл тогтолцоотой байна.

5.6.Дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.