6 дугаар зүйл. Улсыг батлан хамгаалах төрийн үүрэг
6.1.Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах нь төрийн үүрэг мөн. Төр нь улсыг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлнэ.
6.2.Монгол Улс гадны зэвсэгт халдлага, түрэмгийллийг өөрийн зэвсэгт хүчнээр няцааж, ард түмний оролцоотойгоор хамгаалах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын байгууллага, бусад улсын тусламжийг авч болно.