7 дугаар зүйл. Батлан хамгаалах тогтолцоо
7.1.Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллага, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байна.
7.2.Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ.
7.3.Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана.
7.4.Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна.
7.5.3эвсэгт хүчин нь үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах чиг үүрэг бүхий цэргийн байгууллагын тогтолцоо мөн бөгөөд Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлнэ.
7.6.Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бүрдүүлнэ.
7.7.Дайчилгааны бэлтгэлийг хангах, дайчилгаа явуулах харилцааг хуулиар зохицуулна.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЦЭРГИЙН БАЙГУУЛАЛ