8 дугаар зүйл. Монгол Улсын төрийн цэргийн байгуулал

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Монгол Улсын төрийн цэргийн байгуулал

8.1.Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоо нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2.Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна.

8.3.3эвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын бүтэц, эрх, чиг үүргийг хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.4.Төрийн цэргийн байгууллыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.