12 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
12.1.Монгол Улсын Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.2.зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
12.1.3.зэвсэгт хүчинд тайван цагт алба хаах цэргийн алба хаагчийн тооны дээд хязгаарыг тогтоох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
12.1.4.зэвсэгт хүчний хэрэгцээнд худалдан авах зэвсэглэл, цэргийн техникийн төрөл, тоог тогтоож Улсын Их Хурлын зөвшөөрснөөр санхүүжүүлэх;
12.1.5.цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд бусад улсын Засгийн газартай гэрээ байгуулах;
12.1.6.зэвсэгт хүчнийг зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах;
12.1.7.энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүний тоо, шаардагдах зардлыг жил бүр тогтоох;
12.1.8.зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын тусгай хэрэгцээний газрын хориотой бүс тогтоох журмыг батлах.