23 дугаар зүйл. Ойн мэргэжлийн байгууллага, түүний үйл ажиллагаа

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Ойн мэргэжлийн байгууллага, түүний үйл ажиллагаа

23.1.Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан аж ахуйн нэгж, байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан байгууллага нь өмчийн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

23.2.1.ойн баялгийн нөөцийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэх;

23.2.2.ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшиж ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг гүйцэтгэх, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;

23.2.3.ойг нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагаа явуулахаас гадна бусад байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

23.2.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

/Энэ заалтад 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23.3.Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.