24 дугаар зүйл. Ойг хамгаалах арга хэмжээ
24.1.Ойг хамгаалах арга хэмжээнд ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, удмын санг хамгаалах арга хэмжээ багтана.
24.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ ой бүхий газрын доройтсон хэсэгт ойн санг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор гурав хүртэлх жилийн хугацаагаар ашиглалтын үйл ажиллагааг зогсоож болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./