25 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг ойн санг хамгаалахад оролцуулах

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Төрийн бус байгууллагыг ойн санг хамгаалахад оролцуулах

25.1.Ойн баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу ойг хамгаалах талаар дараах үйл ажиллагааг явуулж болно:

25.1.1.ойн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс ойн санд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах;

25.1.2.ойг хамгаалах талаарх саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлах;

25.1.3.ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

25.1.4.ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төсөл, зөвлөмж, аргачлал боловсруулж, холбогдох байгууллагад танилцуулан шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх;

25.2.Төрийн захиргааны төв байгууллага ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаарх төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ойг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.