27 дугаар дүгээр зүйл. Ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар дүгээр зүйл. Ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах

27.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ойг хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.2.Хөнөөлт шавж, өвчний тархалтын голомт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

27.3.Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

27.4.Хөнөөлт шавж, өвчний судалгаа явуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

27.5.Ойд хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэхэд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрснөөс бусад химийн бодис, биологийн бэлдмэл ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.