28 дугаар зүйл. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, хилийн зурвас гаргах, сэргээх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, хилийн зурвас гаргах, сэргээх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

28.1.Ойн хэвийн өсөлт, хөгжилтийг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, экологийн тэнцлийг хадгалан хамгаалах зорилгоор энэ хуулийн 28.2.1-д заасан арчилгааг зөвхөн ойн мэргэжлийн байгууллага, цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллагаас гадна ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, иргэн гэрээгээр хийнэ.

28.2.Ойд хийгдэх арчилгаа, цэвэрлэгээний ажлыг дараах байдлаар санхүүжүүлнэ:

28.2.1.ойд гэрэлжүүлэх, тохируулах арчилгааг улсын төсвийн хөрөнгөөр;

28.2.2.энэ хуулийн 28.2.1-д зааснаас бусад төрлийн арчилгаа болон цэвэрлэгээний ажлыг тухайн ажлыг гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр.

28.3.Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд ойд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг Засаг даргынх нь саналыг үндэслэн аймаг, нийслэлээр тогтооно.

28.4.Ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

28.5.Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28.6.Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу улсын хилийн шугам дайран гарсан ойд улсын хил тод харагдахаар зурвас гаргах, сэргээх ажлыг төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэний үндсэн дээр хийх бөгөөд дээрх зурвасаас гарсан модыг хуульд заасны дагуу ашиглаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.