30 дугаар зүйл. Ойг нөхөн сэргээх, үржүүлэх

ОЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Ойг нөхөн сэргээх, үржүүлэх

30.1.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, түүнчлэн мод бэлтгэсэн талбайн ойг нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг улсын захиалгаар улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, дотоод, гадаадын хандив, тусламжаар гүйцэтгэнэ.

30.2.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулж, улсын ойн санд хүлээлгэж өгнө.

30.З.Тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, гол, горхи, булаг, шандын эх, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах зорилгоор ногоон зурвас байгуулах хөтөлбөр, төслийг улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

30.4.Ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаас багагүй байна.

30.5.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

30.6.Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын нормативыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.